СКИЛЛ

Repair (засах) Эвдэрсэн модулийг засах бүтээмж. Эвдрэх эсвэл гэмтэх үед эхэлнэ. Үр нөлөө нь багийн дунджаар тооцогдоно, хэрвээ 4 хүнтэй баг бүгд 100% сурсан байвал засах хурд 100%, огт байхгүй үед гинж тасрахад ойролцоогоор 12 сек зогсдог бол бүрэн 100% үед ойролцоогоор 6,7 сек орчим болдог. Хэрвээ ганцхан хүн нь 80%тай бусад нь огт сураагүй бол 80+0+0+0/4 = 20% гэсэн үг.


Firefighting (Галтай ноцолдох ) Засахтай бас адилхан бүгд сурдаг, хэрвээ 5 хүнтэй багаас ганц нь 80% бол 80+0+0+0+0/5 = 16% гэсэн үг, өндөр байх тусмаа шатаж эхлэх үед хурдан унтрааж, секунд бүрт "унах" цусны хэмжээ бага байна, жишээлэх юм бол секундэд 50-60 цусаар 10 сек шатдаг байсан бол ядаж 20-30-аар 5 сек шатна. Гэхдээ заавал бүх танканд авах шаардлагагүй байх, зарим барагтаа л бол шатдаггүй танкууд авахгүй байсан ч болно. Бас энэ скилл шатах магадлалыг багасгахгүй зөвхөн шатсан тохиолдолд л ажиллаж эхэлдэг, амархан шатдаг танкинд энэ скиллийг авлаа гээд хааяа нэг шатдаг болно гэсэн үг биш.



Camouflage (өнгөлөн далдлалт) Миний, бас ихэнх хүмүүсийн авах дуртай скиллийн нэг. Анх тоглож байхад өндөр камотой танкнууд их сэтгэгдэл үлдээсэн болхоор :hihi:Зарим танкууд дээр хэтэрхий нөлөөлдөг, бүр нүдний өмнө сүлжиж байснаа дороо алга болчихно, бас бүр хажууханд нь 50м зайтай байхад хүртэл илрэхгүй байхаар шинэковууд самуурна. Бас л дээрхүүдтэй адилхан багийн дунджаар бодогдоно, 4 хүнтэй багаас 3 нь 100% бол 100+100+100+0/4 = 75% гэсэн үг, Camouflage Net +25% нтр юмнууд аваад эффектийг нь нэмэгдүүлж болно. Снайперууд, ЛТ скаутууд бол заавал авах скилл, бутанд дунд нүд болоод сууж байхад зайлшгүй шаардлагатай.


Brothers in Arms (алган дундах ах дүүс :haha: ) Онилох, сумлах, Repair, Firefighting, Camouflage, Mentor нтр гээд бүх скиллүүдийн үр нөлөөг 5%-р сайжруулна. Багийн гишүүд бүгд сураад 100% болох үед идэвхжинэ. 3,4 скиллтэй болчихвол заавал авах Perk-н нэг.
Mentor (Удирдагч) Коммандэр нь сурна, 100% болсон үед 10%-иар коммандэраас бусад багийн гишүүд авсан баттл болгоны exp-ээ нэмж авна. Яллаа 1000exp авлаа гэж байвал 1100exp авлаа гэсэн үг. Над мэтийн танк болгон дээр crew үлдээдэггүй, танкнийхаа багийг дараа дараагийнхэд шилжүүлээд суулгадаг хүмүүс, олон скиллтэй болгох гэж байгаа хүмүүс заавал авах скилл, танк бүртээ багтай, тэгээд тэр нь нэг хоёр скиллтэй байхад хамаагүй бол хамаагүй л дээ. Improved Ventilation авбал бас нэмэгдэнэ.


Recon (тагнах) Коммандэр сурна, 100%-тай үед View Range-г 2%-иар л нэмнэ, "цонх" эвдэрсэн үед харах хэмжээ багасахыг 20%-р багасна. View Range 400-тай танк 2% нэмэгдээд 408м болно гэсэн үг, надад лав суга скилл санагдсан, 420 viewrange-тэй M48 Patton дээр viewrange нэмэгдүүлдэг бүх л скилл, хэрэгслүүдийг аваад 420+8,4+12,6+42=483м бараг л бүхнийг хамгийн түрүүд харах боловуу яах бол гэсэн чинь бусдийг илрүүлэх үедээ өөрөө ч илрээд. М48 угийн камо багатай дэнхийсэн том болхоор тэгсэн байх л даа гэхдээ угаасаа 400-н 2% 8м гэдэг бол шог л доо.


Jack of All Trades (мэргэн цоохор :lol: ) Коммандэр л сурна, шархадсан нэгнээ орлоно, гэхдээ 50%-иар. Харин дахиад бас нэг нь шархадвал 25%-иар орлоно. Энэ ч дэмий скилл дээ, тэрний оронд тухай бүрт нь First Aid Kitээ хэрэглэсэн нь шулуухан, 25% 50%-иар тарамдаад ч яахав дээ.


Armorer (Зэвсэг үйлдвэрлэгч) Gunner л сурна, Буу гэмтсэн үед онилгоо томрохыг 20%-р багасгана. Vertical Stabilizer-тэй хамт хэрэглэвэл илүү үр дүнтэй. 2 Gunner-тэй танкинд хоюуланд нь байгаа бол аль ихийнхээр нь тооцогдоно, хоёулаа сурах шаардлагагүй.


Snap Shot (буудах) Gunner л сурна, туррэт хөдөлгөх үед онилгоо томрохыг 7.5% багасгана. Vertical Stabilizer-тэй хамт хэрэглэвэл илүү үр дүнтэй, нэг Gunner л сурсан байхад болно. Т34 мэтийн 3.4 сек удаан онилдог танкуудад илүү үр дүнтэй.


Clutch Braking Driver нь сурна, 100% болох үед эргэлтийг 5%-иар сайжруулна. Additional Grousers, Removed Speed Governor, Lend-Lease Oil, Quality Oil, 100-Octane Gasoline, 105-Octane г.м хамт хэрэглэвэл илүү үр дүнтэй.




Smooth Ride (зөөлөн явах) Driver нь сурна, явдал дундаа буудах ончийг 4%-р нэмэгдүүлнэ. Vertical Stabilizer-тэй хамт хэрэглэвэл илүү үр дүнтэй.




Off-Road Driving (бартаат замаар явах) Driver нь сурна, элс цас нойтон газраар явахад удаан явдгыг 10%-р сайжруулна. Энгийн хатуу газар, замаар явахад бол илүү сайжруулсан үр нөлөө байхгүй.




Controlled Impact (хяналтан дах мөргөлдөөн) Driver нь сурна, мөргөх үеийн өөрт учрах хохирлыг 15%-р багасгаж, эсрэг хүнд учрахыг 15%-р нэмнэ.




Signal Boosting (сигнал сайжруулах) холбоочин сурна, холбооныхоо хамрах хүрээг 20%-р ихэсгэнэ, анх радиог хамгийн сүүлд авдаг байсан. Уг нь бол ЛТ нтр мапын нөгөө талд гарчаад баахан амьтан илрүүлчээд үхдэг, бас хол байгаа өөрийн хүний илрүүлсэн танк нь мап дээр гарч ирдэггүй нь радионы хамрах хүрээ нь л хүрэхгүй байгаа учраас мэдээж их хэрэгтэй.

Situational Awareness холбоочин сурна, viewrange-г 3%-р нэмнэ. Хоёр холбоочинд нэгэнд нь л байхад болно, коммандэрийн рекон скиллтэй хамт байж болно.



Situational Awareness холбоочин сурна, viewrange-г 3%-р нэмнэ. Хоёр холбоочинд нэгэнд нь л байхад болно, коммандэрийн рекон скиллтэй хамт байж болно.



Sixth Sense (6th мэдрэхүй) Коммандэр сурна, Дайсанд илэрснээс 3 секундийн дараа "гэрэл асч" өөрт дохио өгнө.




Eagle Eye Коммандэр сурна, дайснаа 4 сек онилсны дараа юу юу нь эвдэрсэн, хэн нь шархадсан байгаа нь харагддаг.




Deadeye Gunner сурна, 3% магадлалтайгаар critical damage хийнэ, хааяа хааяа критикал хийх гоё, гэхдээ 3% гэхээр арай л бага. Номоороо бол хурдан бууддаг танк илүү ашигтай, удаан бууддагт авах шаардлагагүй. HE суманд үйлчлэхгүй, хоёр хүнд сургаад 6% болохгүй.


Designated Target Gunner сурна, илрүүлсэн дайсныг энгийн үеээс 2 секундээр илүү удаан харагдуулна. Скаут, снайперуудад тохиромжтой.




Preventative Maintenance Жолооч сурна, шатах магадлалыг 25% бууруулна. Би лав бараг хэрэглэж байгаагүй.




Call for Vengeance холбоочин, үхсэний дараа энгийн үеээс 2 секунд удаан дайсны байрлалыг мэдээлнэ. Тэнэг юм шиг давхиж ороод үхээд гараж руугаа буцдаг суйскаутуудад хэрэгтэй байх



Safe Stowage Сумлагч, Аммо рак дэлбэрэх магадлалыг 12.5% бууруулна, Wet Ammo Rack-тай хамт хэрэглэвэл илүү үр дүнтэй. Амархан дэлбэрдэг танкуудад авсан нь дээр. 



Adrenaline Rush Сумлагч, 10%-с бага цустай үлдсэн үед сумлах хурд 9% нэмэгдэнэ.




Adrenaline Rush Сумлагч, 10%-с бага цустай үлдсэн үед сумлах хурд 9% нэмэгдэнэ.





No comments: